Олон улс судлал (Sep 2008)
Глобал гадаад орчин: Монгол Улс ба эдийн засгийн уламжлалт бус аюул, түүний сорилт
Abstract
Өнөөдөр уламжлалт аюулаасаа уламжлалт бус аюул илүү хор хөнөөлтэй гэж дэлхий нийт үзэж байна. Манайд энэ талаар гарсан судалгааны ганц нэг өгүүлэл ч болов үзэхийг хичээсэн боловч харамсалтай нь олж харсангүй. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ч энэ асуудлыг тухайлан авч үзсэн зүйл харагдсангүй. Энэ бүхнээс үзэхэд уламжлалт бус аюулд манайх төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлж буй тул энэ тулгамдсан хурц асуудалд төр засаг, улс төрчид, судлаач шинжээчид болон олон нийтийн анхаарлыг хандуулах үүднээс энэхүү бэсрэг өгүүллийг тэрлэв. Монголд нүүрлэж буй уламжлалт бус аюул глобал гадаад орчны нөлөөгөөр хүссэн хүсээгүй бүс нутгийг ч хамрах тул энэ асуудлыг ЗХА-ийн бүс нутгийн хэмжээнд авч үзэх оролдлого хийлээ. English title: Global Foreign Condition: Mongolia and non-traditional economic threat, its challenge
Keywords