Олон улс судлал (Jan 2015)
НҮБ-ын шинэчлэл ба Монгол Улс
Abstract
Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш дэлхийн олон улсын харилцаанд асар их өөрчлөлтүүд гарах болсон нь НҮБ-ын үйл ажиллагааг шинэ нөхцөл байдалд дасан зохицохыг шаардах болсон. Нэн ялангуяа өнөөдрийн дэлхий ертөнц улам бүр глобалчлагдаж, олон улсын харилцаанд шинэ субъектууд тодорч /actors/, төрийн бус байгууллагуудын оролцоо нэмэгдэж, олон улсын эрх зүйн шинэ хэм хэмжээнүүд үүсч эхэлсэн нь хуучны тогтолцоо, зарчимтай зарим талаар зөрчилдөхөд хүргэж байна. Жишээ нь: дотоод хэрэгт үл оролцох зарчим нь хүмүүнлэгийн оролцоотой зөрчилдөж байхад “пенитенциар түэмгийлэл”, “превентив оролцоо” ба “ авторитар дэглэмүүдийн хууль бус байдал” зэрэг нь АНУ-ын гадаад бодлогын хүрээнд овжин ашиглагдаж буй нь улс үндэстнүүдийн тусгаар байдал ба хил хязгаарын халдашгүй байдлын зарчмыг зөрчсөөр байгаа болно. Үүнийг 1990-ээд оноос хойш өрнөсөн үйл явдлууд гэрчилнэ. /Косово,Ирак,Ливи,г.м./ Дэлхийн улс төрийн тогтолцоо ч шинэчлэгдэж, Вестфалийн загвараас улам бүр холдох боллоо. Title: UNO reform and the Mongolia DOI: http://dx.doi.org/10.5564/jis.v0i1.376
Keywords