Proceedings of the Mongolian Academy of Sciences (Jul 2017)
Монгол улсын шилжилтийн эдийн засаг, цаашдын төсөөлөл
Abstract
Монгол улсад нийгэм-эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт явагдаж, шинэ тогтолцоонд шилжих оролдлого хийсээр даруй 20-иод жилийн хугацаа өнгөрлөө.Шилжилтийн үеийн эдийн засгийн асуудлыг авч үзэхийн өмнө юуны түрүүнд ер нь Монгол улсын хувьд шилжилтийн үеийн мөн чанар, шийдвэрлэх зорилт, үндсэн асуудлын агуулга, дуусах хугацаа, түүний шалгуур гэх зэрэг зүйлийн талаар товч боловч санаа бодлоо толилуулах нь зүйтэй юм.