Олон улс судлал (Jan 2015)

ХҮЙТЭН ДАЙНЫ ДАРААХИ МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО БА “ОЛОН ТУЛГУУРТ” ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО

  • Kh Saikhansanaa,
  • D Dash

DOI
https://doi.org/10.5564/jis.v0i2.389
Journal volume & issue
no. 2

Abstract

Read online

Зөвлөлт Холбоот Улс задарч, Зүүн Европын нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр Монгол Улсын гадаад харилцааны орчинд бодит өөрчлөлт гарч эхэлсэн. Үүнээс үүдээд гадаад болон дотоодын улс төрийн шинэ нөхцөлд зохицохын тулд Монгол Улс хагас зууны турш баримталж ирсэн социалист үзэл баримтлалдаа маш том хувьсал хийсэн. Улс төрд ардчиллын үйл явц өрнөж, эдийн засгийн хувьд зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руу шилжин орсноор гадаад харилцааны хувьд Зөвлөлт Холбоот Улс руу чиглэсэн “нэг тал”-ыг баримталсан гадаад бодлогыг бүрэн орхиж, “олон тулгуурт гадаад харилцааны бодлого”-ыг баримтлах болов. Энэхүү бодлого нь дэлхийн томоохон гүрнүүдэд ихээр сайшаагдаж, ялангуяа АНУ Монгол Улсыг Зүүн хойд Азийн хамгийн хүчирхэг цэг хэмээн харах болсон. Иймээс өнөөгийн улс төрийн орчинд Монгол Улсын хэрэгжүүлж буй “олон тулгуурт гадаад харилцаа” нь бодит бөгөөд стратегийн ач холбогдолтой бодлого хэмээн олон улсын судлаачид үзэж байна. English Title: Post-Cold war and Multi-pillar policy Mongolian foreign relation DOI: http://dx.doi.org/10.5564/jis.v0i2.389