Proceedings of the Mongolian Academy of Sciences (Jun 2017)
Монголын зарим ордын хүрэн ба чулуун нүүрсний үнсний найрлагын судалгааны дүн
Abstract
Нүүрсний үнсний химийн найрлага нь түүний чухал шинж чанаруудын нэг бөгөөд ялангуяа нүүрсийг шатаах, үнсийг ашиглах тохиололд үүнийг зайлшгүй судлах шаардлагатай байдаг. Нүүрсний үнсийг ашиглах нь нүүрсийг байгаль орчинд хор хөнөөлгүй үр ашигтай хэрэглэх асуудалтай шууд холбоотой болно. Энэхүү ажлаар Нарийн сухайт, Алагтогоо, Шарынгол, Шивээ Овоогийн ордуудын нүүрсний үнсний найрлагыг Рентгенфлюоресценцийн спектроскопийн аргаар судлан тогтоож эдгээр нүүрсний үнсийг үр ашигтайгаар хэрэглэж болох чиглэлүүдийг гарган ирсэн болно. Алагтогоогийн ордын нүүрсний үнсэнд төмрийн оксидын агуулга харьцангуй өндөр 56,6% байгаа нь уг нүүрсийг төмрийн үйлдвэрийн түүхий эд болгон ашиглах боломжтойг харуулж байна .
Keywords