Олон улс судлал (Mar 2013)

Японы жижиг дунд үйлдвэрийн хөгжил, цаашдын хандлага

  • Сэржав Б

DOI
https://doi.org/10.5564/jis.v0i0.1618

Abstract

Read online

Япон улсад дайны дараах эдийн засгийн сэргэлт, 60-70-аад оны жигд өндөр хөгжил болон түүнээс хойших эдийн засгийн удаан хугацааны тогтвортой өсөлтийн явцад жижиг дунд үйлдвэр улс орны эдийн засгийн бүхий л салбарт ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх болжээ. Өнгөрсөн зууны 80-аад он гэхэд жижиг дунд үйлдвэр нь том үйлдвэрүүдтэй бие биеэ нөхөн орших хэмжээнд хүрч, хөдөлмөрийн хуваарийн энэ тогтолцоо нь Японы шитаүкэ систем хэмээн олон улсын хэмжээнд анхаарал татаж, улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг өсгөсөн гол хүчин зүйл гэгдэж байв. Жижиг дунд үйлдвэрийг хамарсан шитаүкэ тогтолцооны хөгжлийн үр дүнд Японд түүхий эд материал боловсруулахаас эхлээд тоног төхөөрөмж, эд анги, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, угсрах бүх процесс, өөрөөр хэлбэл дотооддоо бэлэн бүтээгдэхүүн хийх үйлдвэрлэлийн стил бий болсон юм. 2010 оны байдлаар Японд нийт үйлдвэрийн газрын 99%-ийг жижиг дунд үйлдвэр эзэлж, нийт ажиллагсдын 78% нь тэнд ажиллаж, аж үйлдвэрийн салбарт гэхэд л нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний талаас илүү хувийг жижиг дунд үйлдвэрт үйлдвэрлэж байна. Японы эдийн засагт сүүлийн үед бүтцийн өөрчлөлт явагдаж, үйлдвэрүүд нь далайн чанадад олноор гарах үйл явц үргэлжлэн, аж үйлдвэрийн өмнөх стил өөрчлөгдөж байгаа хэдий ч эдийн засаг, нийгмийн ирээдүйн хөгжилд жижиг дунд үйлдвэрийн гүйцэтгэх үүргийг улам бүр чухалчлан үзэх болж буй талаар тус өгүүлэлд авч үзлээ. English title: Farther Trends and Development of Small and Medium-sized Enterprises in Japan

Keywords