Олон улс судлал (Dec 2018)
Regarding two monographs by V.V.Graivoronski a prominent Mongolist of Russia
Abstract
Грайворонский Владимир Викторович бол Монгол судлалд 60 шахам жилийн ажил амьдралаа зориулж яваа ОХУ-ын нэрт монголч эрдэмтдийн нэг юм. Түүний судалгаанд Монголын шинэхэн түүх, Орчин үеийн Монголын улс төр, нийгэм-эдийн засгийн өөрчлөлт, Орос-Монголын харилцаа чухал байрь суурь эзэлдэг. Тэрбээр өнгөрсөн хугацаанд дээрх сэдвээр 130 гаруй судалгаа шинжилгээний бүтээл туурвижээ. Эртний анд, номын садан, нэрт Монгол судлаачын дээрх бүтээлүүдээс надад зориулж чинь сэтгэлийн үг бичиж бэлэглэсэн “Реформы в социальной сфере современной Монголии” /Москва, 2007/, “Изменения в уровне жизни населения Бурятии (Россия), Монголии и Внутренней Монголии (Китай) в конце ХХ- начале ХХI вв”. /Лос-Анджелес, Улан-Батор. 2014/ нэгэн сэдэвт томоохон даацтай бүтээлүүдийг энд онцлон авч үзлээ.
Keywords