Олон улс судлал (Jun 2014)

Евразийн интеграцчлал: Гаалийн холбооноос Евразийн эдийн засгийн холбоонд

  • Нямдолжин А

DOI
https://doi.org/10.5564/jis.v2i2.1706

Abstract

Read online

ОХУ ТУХН-ийн орон зайд Евразийн эдийн засгийн холбоо байгуулах зорилго тавьсанаас хойш 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд Евразийн эдийн засгийн нийгэмлэг, Гаалийн холбоо, Нэгдсэн эдийн засгийн орон зай зэрэг интеграцийн бүлэглэлүүд бий болж, улмаар 2015 оноос Евразийн эдийн засгийн холбоо болгон өргөжүүлэхээр төлөвлөж байна. 2014 оны 5-р сарын 29-нд Гаалийн холбооны гурван орны тэргүүнүүд тус холбоог байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа бөгөөд хөрш зэргэлдээ оршдог Монгол Улсын анхаарлыг ч зүй ёсоор татаж байна. Тус өгүүлэлд Евразийн эдийн засгийн интеграцчлалын үе шат болон интеграцийн үйл явцад ОХУ-ын гүйцэтгэж буй үүрэг оролцоог харуулахыг зорилоо. Integration of Eurasia: From the Eurasian customs union to The Eurasian Economic Union 20 years have passed since Russia has set a goal to create economic union in the CIS. During this period appeared Eurasian Economic Community, the Customs Union and the Common Economic Space as an integration project. Therefore, an Economic Union is planned to be established by 2015. Three leaders of the Customs Union was signed on 29 May 2014 the Treaty establishing the Eurasian Economic Union, which has attracted worldwide attention and also adjacent Mongolia. This article is devoted to show the stages of Eurasian economic integration and Russian involvement in this integration process.

Keywords