Proceedings of the Mongolian Academy of Sciences (Feb 2016)

МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫН “ГУРАВДАГЧ ХӨРШ”-ИЙН АСУУДАЛД

  • Ц Лхам

DOI
https://doi.org/10.5564/pmas.v54i2.649
Journal volume & issue
Vol. 54, no. 2
pp. 10 – 14

Abstract

Read online

Монгол Улсын XX зууны түүхээс харахад Монгол Улсын гадаад орчны нөхцөл байдалд томоохон өөрчлөлт явагдаж, Монгол Улс харьцангуй бие даасан гадаад бодлого явуулах боломж бүрдэх бүрд гуравдагч улсуудтай холбоо тогтоохыг оролдсон байдаг. Тухайлбал, 1911 онд Богд хаант Монгол Улсыг байгуулсны дараахан Гадаад хэргийг бүгд ерөнхийлөн шийтгэх яамнаас Франц, Англи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Нидерланд, Австри гэсэн есөн улсад ноот бичиг илгээж, дипломат төлөөлөгчид солилцох, харилцан гэрээ байгуулах, худалдаа нэвтрүүлэх саналыг тавьж байв.

Keywords