Олон улс судлал (Nov 2023)
Environmental Issues in the "One Belt One Road" Initiative: A Case Study of the Economic Corridor in Mongolia, China, and Russia
Abstract
In this research article, our primary objective is to pinpoint the environmental and ecological challenges arising from the development of China’s "One Belt One Road" initiative, encompassing concerns related to energy, transportation, and logistics, along with the adverse effects on ecosystems and biodiversity. Furthermore, we seek to highlight the potential environmental tribulations confronting Mongolia within the tri-country economic corridor infrastructure project. This investigation is grounded in studies from international bodies and scholarly research findings. Our research indicates that the economic corridor, involving Mongolia, China, and Russia, emerges as an environmentally sensitive zone, susceptible to risks including those posed by climate change. Through this approach, Mongolia can establish a tripartite environmental cooperation mechanism that aligns with its green development policy, thereby facilitating long-term economic stability. “Нэг бүс Нэг зам” санаачилга дахь байгаль орчны асуудал: Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридорын жишээн дээр Хураангуй: Энэхүү судалгааны өгүүлэлдээ бид БНХАУ-ын “Нэг Бүс Нэг Зам” санаачилгын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын явцад байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлохыг зорилоо. Үүнд, эрчим хүч, тээвэр, логистик болоод экосистем, биологийн олон янз байдалд үзүүлэх сөрөг нөлөөллийг тусгахыг хичээлээ. Мөн гурван улсын эдийн засгийн коридорын дэд бүтцийн төслийн хүрээнд Монгол Улсад тулгарч болзошгүй байгаль орчны сорилтуудыг хөндсөн бөгөөд олон улсын байгууллагын тайлан, уг асуудалд холбогдох судлаачдын судалгааны үр дүнг үндэслэн шинжилсэн болно. Судалгаанаас дүгнэхэд Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридор нь байгаль орчны эрсдэл, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг бүс хэмээн тодорхойлогдохоор байна. Иймээс цаашид хэрэгжих төслүүдэд байгаль орчны олон улсын стандартыг нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй байх зарчмуудыг тусгах нь чухал юм. Ингэснээр Монгол Улсад ногоон хөгжлийн бодлоготойгоо уялдуулж байгаль орчны хамтын ажиллагааны гурван талт механизмыг хөгжүүлэх боломж бүрдэх ба эдийн засгийн тогтвортой байдлыг урт хугацаанд дэмжихэд дөхөм болох юм. Түлхүүр үгс: “Нэг Бүс Нэг Зам” санаачилга, байгаль орчны асуудал, гурван улсын эдийн засгийн коридор
Keywords