Proceedings of the Mongolian Academy of Sciences (Feb 2016)

ТАТМЫН НУГЫН БҮЛГЭМДЛИЙН БИОМАСС ЦАГ УУРААС ХАМААРЧ ӨӨРЧЛӨГДӨХ НЬ

  • Ч Хосбаяр,
  • Н Нарантуяа

DOI
https://doi.org/10.5564/pmas.v54i1.660
Journal volume & issue
Vol. 54, no. 1
pp. 53 – 61

Abstract

Read online

Татмын нугын малын бэлчээрт их ашиглагдсан үетэн-алаг өвст бүлгэмдэл дээр бид 2009 онд 1 га талбайг хүн, малын нөлөөнөөс хашиж хамгаалан, хашааны гаднах талбайд бүлгэмдлийн өөрчлөгдлийн, хашааны доторх талбайд түүний байгалийн аясаар нөхөн сэргэх судалгааны ажлыг эхлүүлсэн тэр үеэс бүлгэмдлийн биомассын судалгааг хийсэн болно. Судалгааны эхний жилүүдэд биомассын судалгааг зөвхөн хашааны гаднах талбайд мал бэлчээрлэлт, цаг уурын нөлөөнөөс хамааруулан судалж, харин хашсан талбайн бүлгэмдлийн ургамлыг нөхөн сэргэж, биологи хөгжил нь хэвийн явагдах нөхцлөөр хангаж, ургамал олон дахин хадах, хайчлахыг дааж чадах хүртэл нь амрааж, хашиж хамгаалаад 4 жил болсны дараах 2012 оноос бүлгэмдлийн биомассын судалгааг эхлүүлж хашааны доторх болон гаднах талбайд харьцуулсан судалгааг хийсэн үр дүнг энэ өгүүлэлд тусгав. Судалгааны үр дүнгээс харахад үетэн-алаг өвст бүлгэмдлийн хашсан талбайн биомассыг оноор харьцуулахад 2012 онд 331.36 г/м2, 2013 онд 452,61 г м2 болж, бүлгэмдлийн нийт биомасс 1,4 дахин нэмэгдсэн, харин хашааны гаднах бүлгэмдэл 2012 онд 400,07 г/м2, 2013 онд 431,56 г/м2 болж, биомасс 1,1 дахин нэмэгдсэн байв. Энэ нь ерөнхийдөө хур тунадсны хэмжээ олон жилийн дунджаас 2012 онд 48,6 мм, 2013 онд 68,8 мм-ээр их тунадас унасан ба агаарын температурын хувьд 2012 онд олон жилийн дунджаас -1,2 С0, 2013 онд -0,2С0 –ээр хүйтэрч сэрүүссэнтэй холбоотой юм. Татмын нуга нь ус чийгийн хангамж ихтэй, илүүдэл устай нөхцөл учраас биомассын өөрчлөлтөнд хур тунадаснаас илүү агаарын температур тэргүүн зэргийн нөлөөлөх хүчин зүйл болж байна. Харин хашааны гаднах бүлгэмдлийн биомассыг хашсан бүлгэмдлийн биомасстай харьцуулахад 1,2 дахин бага биомасс бүрдүүлсэн байв. Өөрөөр хэлбэл малын бэлчээрт их ашиглагдсан нугын бүлгэмдлийг хашиж хамгаалахад бүлгэмдлийн бүтэц бүрэлдэхүүн сайжирч, биомасс нэмэгдэх бичил орчин бүрддэг байна. Татмын нугын бүлгэмдлийн биомассын хэмжээ, цаг уурын үзүүлэлт хоорондын корряляцийг бодоход агаарын температураас (R=0.816) шууд, хур тунадаснаас (R=0.47772) сул хамаарч байв.

Keywords