Олон улс судлал (Sep 2011)

Монгол, Энэтхэгийн “хөрш”-ийн харилцаа

  • Наран Э

DOI
https://doi.org/10.5564/jis.v3i3.1881

Abstract

Read online

Монгол Энэтхэгтэй шашин соёлын онцгой харилцаатай байсан түүхтэй. Хоёр улс 1955 онд дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол Улсын ардчилал шинэтгэлээс хойш Монгол Улс хөгжиж байгаа ардчилсан тогтолцоотой их гүрэн Энэтхэгтэй харилцах харилцаа өсөн дээшлэх үед орлоо. Монгол, Энэтхэгийн буддын шашны өнө удаан соёлын харилцаан дээр үндэслэж, хоёр улс “оюун санааны хөрш”-ийн харилцаа тогтоов. Монголын тал Энэтхэг бол Монголын “чухал түнш бөгөөд гурав дахь хөрш” гэж үзэж байна. Энэ өгүүлэлд Монгол, Энэтхэгийн шашин соёлын харилцааг товч тайлбарлахын зэрэгцээ хоёр улсын цэргийн харилцаа, аюулгүй байдлын хамтын ажиллагаа болон Монгол, Энэтхэгийн харилцаан дахь Америкийн хүчин зүйл, түүний Хятадад үзүүлэх нөлөөг шинжлэн авч үзсэн.

Keywords