Олон улс судлал (Jun 2015)
Ким Жон Уны эдийн засгийн шинэчлэлийн арга хэмжээ ба Си Зиньпингийн нарны илч бодлого
Abstract
Ким Жон Ун засгийн эрхийг барьсан энэ гурван жилийн (2012-2014 он) хугацаанд Умард Солонгос нь цөмийн зэвсгийн хөгжил болон эдийн засгийн хөгжлийг хамтад нь зэрэгцүүлэн хөгжүүлэх "эдийн засаг-батлан хамгаалахын чиг шугам”-ыг батласан. Хятад, Умард Солонгосын xapилцaa нь цэргийн талаасаа түгшүүртэй харилцаатай байгаа бөгөөд улс төрийн талаасаа хүйтэн хөндий байдал нь хэвээр байна. Гэвч Хятад, Умард Солонгосын харилцаа нь эдийн засгийн талаасаа нэлээд халуун дулаан харилцаатай ба Умард Солонгосын эдийн засаг нь Хятадаас ихээхэн хамаарч байна. Си Зиньпингийн удирдлага доорх Хятад улс нь Хятад-Америкийн өрсөлдөөнөөс болоод Умард Солонгосын улс төр, цэргийн ач холбогдолыг орхигдуулж болохгүй юм. Си Зиньпин нь цэргийн талаасаа Умард Солонгосын цөмийн асуудалд анхааруулга өгөхийн зэрэгцээ эдийн засгийн талаасаа Умард Солонгосын талаарх нарны илч бодлогыг чухалчилж байна. Энэхүү Си Зиньпингийн нарны илч бодлого нъ Ким Жон Уны тогтолцооны бэхжилтийн тулгуур болж байна. Монгол Улс нь ЗХА-ийн улс төрийн түгшмэл байдал болон эдийн засгийн хамтын ажиллагааг хамтад хэрэгжүүлж байгаа нөхцөл байдлыг сайтар бодох хэрэгтэй. Монгол Улс нь Умард Солонгосын хилийн бүсийн эдийн засгийн нээлттэй бүсэд гарснаар эдийн засгийн ашиг сонирхолоо өргөжүүлэх болон Солонгосын хойг дахь нөлөөгөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Жишээ нь Ким Жон Ун засаг захиргаанаас хилийн чанад руу ажиллах хүч ихээхэн илгээж байгаа тул Монголын байгаль болон дэд бүтцийн хөгжилд Умард Солонгосын ажиллах хүчийг ашиглан Монгол, Солонгосын хойгийн хооронд ашиг хамгийн их байх санал төлөвлөгөөг олох хэрэгтэй. Kim Jong-Un’s Economic Improvement Measures and Xi Jinping’s Sunshine Policy Abstract: During the three years of Kim Jong Un's regime (2012-2014), North Korea adopted a “Economy-Defense Parallel Policy” targeting for a simultaneous development in both nuclear weapon and economy. The Sino-North Korean relations, from military perspective, encounter with tension provoked by nuclear issue of North Korea while from political view, they are still in cold state. However, Sino-North Korean relations represent a strong economical link and North Korean economy is inevitably being subordinated to China. According to China-American competition structure under the regime of Xi Jinping, the political and military importance of North Korea can never be disregarded. Even though Xi Jinping, from military policy, warns against North Korean nuclear issues but from economic policy, he adopts the Sunshine Policy with North Korea at the same time. This Sunshine Policy of Xi Jinping serves as a forming basis of maintenance of system of Kim Jong Un’s regime. Mongolia should understand this contradictory situation well in which political tension and economic cooperation in Northeastern Asia proceed at the same time. Mongolia should play a leading role in advancing to the opening region of border area of North Korea. This way, Mongolia will be able to achieve the increase of economic advantage and exercise its influence leverage to North-South of Korean Peninsula. For example, currently, Kim Jong Un’s regime launches laborer to foreign countries in great quantity. Considering this fact, Mongolia can take advantage of North Korean workforce in terms of resources and infrastructure development. Based on this, Mongolia should seek for solution to maximize the profits between Mongolia and Korean Peninsula. Key words: Kim Jong-Un, Xi Jinping, Sino-North Korea Relations, Sunshine Policy, Economic Reform, North Korea’s “Economy-Defense Parallel Policy”
Keywords