Proceedings of the Mongolian Academy of Sciences (Jun 2017)

Монгол орны говийн нутагт шороон шуурга шуурах үеийн РМ10 тоосны агууламж

  • Жүгдэр Д,
  • Батдорж Д,
  • I Matsui,
  • N Sugimoto,
  • M Nishikawa

DOI
https://doi.org/10.5564/pmas.v52i197.812
Journal volume & issue
Vol. 51, no. 197
pp. 66 – 74

Abstract

Read online

Агаар дахь нарийн ширхэгт тоос, тоосонцорын эх үүсвэр нь байгалийн гаралтай байхаас гадна хүний үйл ажиллагаатай холбоотой. Агаар дахь тоос шороон шуурга, галт уулын дэлбэрэлт, ой хээрийн түймэр, амьд ургамал, далайн цалгидасаас үүдэлтэй байвал байгалийн гаралтай тоос гэж үздэг. Харин шатахуун, нүүрсний шаталт, нүүрс шатаадаг эрчим хүч, дулаан, цахилгааны үйлдвэрүүд, уурхай, барилга байгууламж, газар шорооны бусад үйл ажиллагаа, хөрсний элэгдэл, замын тоос, автотээврийн хэрэгслээс гарах утаа зэрэг олон төрлийн үйлдвэрлэлийн явцаас агаарт дэгдсэн тоос, тортог нь хүний үйл ажиллагаатай холбоотой юм.Өнөө үед агаар дахь тоос, түүнийг дагалдах химийн элемент, нэгдлүүдийг хэмжих нарийн технологи бүхий багажууд үйлдвэрлэгдэн ашиглагдаж байна. Агаар дахь тоос нь агаар бохирдуулагчдын нэгд орно. Шороон шуурга, тоос нь агаарын урсгалаар алсад зөөгдөж байдаг бөгөөд хүний эрүүл мэнд, электроникийн үйлдвэрлэл, барилга болон бүх төрлийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагаа, манай орны мал аж ахуй зэрэг олон салбарт сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд зүүн-хойд Азийн орнууд бүс нутгийн хэмжээнд шороон шуургыг бүх талаас нь хамтран судлаж байна.Энэхүү судалгаагаар Монгол оронд 2007-2009 онд шинээр байгуулагдсан тоосны мониторингийн станцууд дээр дэвшилтэт техник, төхөөрөмж, технологиор хэмжсэн тоосны агууламжийн мэдээг боловсруулах, Монгол орны шороон шуурга, тоосны агууламжийн оронзай, цаг хугацааны тархалгын талаар судалгааны шинэ үр дүн гаргах зорилт тавьсан болно.