Олон улс судлал (Dec 2003)
Эдийн засгийн глобалчлал: боломж, эрсдэл
Abstract
English title: Economic globalization: possibilities and risks 1980-аад оноос эхлэн капитал, бараа таваар, мэдээлэл, хүмүүсийн хөдөлгөөн үндэсний хил хязгаарт баригдахгүй чөлөөтэй болох үйл явц эрс хурдассан нь глобалчлалын гадна талын хамгийн тод томруун илрэл юм. Энэхүү хурдсах үйл явц хоосон орон зайд өрнөөгүй билээ. Цаана нь улс орны эдийн засаг, улс төр, нийгмийн болон соёлын асуудлуудад гариг ертөнцийн байр сууринаас хандах өвөрмөц чиг хандлага байсан юм, “Дэлхий ертөнц бол хуваагдашгүй нэгдмэл цул мөн” гэсэн төсөөлөлд үндэслэсэн энэхүү хандлага нь аж ахуйн хямралыг гэтлэн давах, байгаль орчныг хамгаалах, улс хоорондын мөргөлдөөнийг зохицуулах, аюулгүй байдлыг хамгаалах, хүний эрхийг баталгаажуулах зэрэг асар өргөн цар хүрээтэй глобал асуудлыг зөвхөн тухайн нутаг орон, үндэстний хэмжээнд биш дэлхийн нийтийн түвшинд шийдвэрлэх боломж бүрдүүлж байна. Энэ удаа бид дэлхийн улс орон, хүн ардад глобалчлал ямар боломж олгож, ямар эрсдэл учруулж болохыг авч үзье.
Keywords