Proceedings of the Mongolian Academy of Sciences (Feb 2016)
ЦАЙДАМ НУУРЫН ОРДЫН НҮҮРСНИЙ ХАЛУУНЫ БОЛОВСРУУЛАЛТ, ХАТУУ БА ШИНГЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СУДАЛГАА
Abstract
Судалгааны обьект болгон сонгосон Цайдам нуурын ордын нүүрсний техник шинж чанарын үзүүлэлтүүд болон петрографийн ба элементийн найрлагыг тодорхойлж Б2 маркын лигнитийн төрлийн хүрэн нүүрс болохыг тогтоов. Пиролизын туршилтаар гарган авсан хатуу үлдэгдэл буюу хагас коксыг хэт халсан усны уураар идэвхжүүлж гарган авсан идэвхжүүлсэн нүүрсний иод ба метилен хөхийн шингээлтийн багтаамжийг тодорхойлон нүх сүвэрхэг бүтцийг SEM-ийн анализаар, термолизын давирхайг нил улаан туяаны ба цөмийн соронзон резонансын спектрометрийн багажит анализын аргаар тус тус судлав.
Keywords