Олон улс судлал (Jun 2009)

Төв Азийн аюулгүй байдлын асуудал ба гурван талын хамтын ажиллагаа (Монгол, Орос, Хятад)

  • Дэмбэрэл К

DOI
https://doi.org/10.5564/jis.v2i2.1989

Abstract

Read online

Төв Азийн аюулгүй байдлын асуудлыг нэгдүгээрт, дэлхийн аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг, хоёрдугаарт, энэ бүс нутагт Монгол Улс мөн түүнчлэн ОХУ, БНХАУ-ын муж, бүгд найрамдах улсууд, автономит районууд шууд хиллэн оршдог гэдгээр нь авч үзэх нь зүйтэй. Манай 3 улсын бүс нутгийн бодлогын хүрээнд Төв Азийн аюулгүй байдлын асуудал нь гурван талын төдийгүй олон талын хамтын ажиллагаа шаардсан асуудлын нэг. ОХУ, БНХАУ-ын олон субъектүүд Монгол Улстай шууд хил залгаа оршиж байгаа явдал нь гурван улсыг шууд болон шууд бус замаар бүс нутгийн аюулгүй байдлыг хангах асуудалд татан оруулж байна. Тиймээс энэ өгүүлэлд аюулгүй байдлыг хангахад улс бүрийн санал, санаачилга чухал гэдгийг харуулахыг зорилоо. English title: Security issues of Central Asia and trilateral cooperation (Mongolia, Russia and China)

Keywords