Олон улс судлал (Dec 2006)

XXI зууны Монгол Улсын гадаад бодлого: сорилт ба зорилтууд

  • `Төмөрчулуун Г

DOI
https://doi.org/10.5564/jis.v4i4.2156

Abstract

Read online

Миний энд хэлэх зүйл бол судлаач хүний хувийн санал гэдгийг болгоон уу. Гадаад бодлогод цаг хугацаа, орон зайны гурван хэмжүүр байдаг. Энэ нь гадаад бодлогын өнгөрсөн, өнөө, ирээдүй юм. Нөгөө талаасаа алив улсын гадаад бодлого гурван баганад тулгуурладаг. Эхний багана нь мэдээлэл, хоёр дахь багана нь дүн шинжилгээ, гурав дахь багана нь шийдвэр байдаг. Эдгээрийн аль нэггүйгээр гадаад бодлогыг төсөөлөхийн аргагүй. Өөрөөр хэлбэл, олон улсын харилцааг сайн судлан, эрүүл зөв дүгнэлт хийж, түүндээ үндэслэн ухаалаг стратеги боловсруулж хэрэгжүүлэхийг хэлж байгаа юм. Өнөөдөр энэ гурван асуудалд та бүхний анхаарлыг хандуулахыг хүсэж байна. Мэдээлэл, дүн шинжилгээний хувьд өнөөгийн олон улсын харилцаа түргэн өөрчлөгдөн хөгжиж, даяаршил ид явагдаж байгаа нь хэн бүхэнд тодорхой асуудал. English title: The XXI century's Mongolian Foreign policy: Challenges and opportunities

Keywords