Олон улс судлал (Dec 2003)

Зүүн хойд Ази: эдийн засгийн хөгжлийн хандлага

  • Баатар Ц,
  • Сэржав Б

DOI
https://doi.org/10.5564/jis.v4i4.2405

Abstract

Read online

English title: Northeast Asia: Tendencies of economic development ЗХА-ийн орнуудын Бүс нутгийн судалгааны институт бүхэн улс орныхоо хөгжлийн чиг хандлага, явц байдлыг бүсийн орнуудын эдийн засагтай харьцуулан шинжилж, үнэлэлт дүгнэлт өгдөг уламжлал нэгэнт тогтжээ. Манайд энэ талын дагнасан судалгаа өнөө хэр бараг байхгүй. Түүнд анхаарал тавьж, ач холбогдол өгдөг газар ч алга. Бид энэ удаа Японы Ниигатагийн ЗХА-ийн Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэн /ERINA/-гээс эрхлэн 2003 оны зургаадугаар сард гаргасан судалгааны материал, түүнчлэн өөрсдийн хэр хэмжээнд олдсон судалгааны болон статистикийн мэдээ, материал зэрэгт тулгуурлан түүвэр судалгаа хийж, бүс нутгийн орнуудын (БНАСАУ-аас бусад) 2002 оны эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг шинжлэн авч үзэх оролдлого хийлээ. Ингэхдээ бид тухайн орнуудын ДНБ, инфляцын түвшин, гадаад худалдааны баланс гэсэн 3 үзүүлэлтийг гол шалгуур үзүүлэлт болгон авч үзэв.

Keywords