Олон улс судлал (Jun 2010)
Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд Монгол Улс-АНУ-ын эдийн засгийн харилцааны ач холбогдол
Abstract
Монгол Улсын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд нэгдэн нийлэх талаар тодорхой арга хэмжээнүүд хэрэгжүүлж байгаагийн дотор АНУ-тай худалдаа, эдийн засгийн хувьд бүх талаар хамтран ажиллах нь чухал байр эзлэх болов. Эдийн засгийн хүчирхэг орнуудаас, түүний дотор АНУ-аас Монгол Улстай худалдаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулах сонирхол сүүлийн жилүүдэд өсөж байгаа бөгөөд уул уурхай, хөдөө аж ахуй гэх мэт салбарт түлхүү орох болов. Энэ нь АНУ-ын капитал, технологи, ноу хау, менежментийг ашиглан үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх, эдийн засгийн хөгжилд түлхэц өгч, улмаар эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй билээ. АНУ-ын хөрөнгө оруулалт нь бодит эдийн засагт сайнаар нөлөөлж байгаа бөгөөд улмаар АНУ-ын хөрөнгө оруулалтыг илүү ихээр татах шаардлага тулгарч байгаа юм. АНУ нь манай улсын эдийн засагт гүйцэтгэж байгаа үүргийн хувьд томоохон хүчин бас ивээн тэтгэгч билээ. Ийнхүү, Монголын эдийн засаг нь Америкийн эдийн засгаас нэлээд хүчтэй хамааралтай болсон болов ч санасан хэмжээ, түвшинд хараахан хүрээгүй байгааг судлан харуулав. English title: Mongolian and USA economical significance in Mongolian economic security
Keywords