Олон улс судлал (Jun 2021)

The amendments to the Constitution of Russia: factors influencing the constitutional changes and reflections on the Constitution

  • Tuul Damba-Ochir

DOI
https://doi.org/10.5564/jis.v44i112.1589
Journal volume & issue
Vol. 44, no. 112
pp. 80 – 94

Abstract

Read online

The amendments to the Constitution of Russia involve more than forty articles, which oversee the separation of powers, broaden the powers of both houses of parliament, legitimize the State Council as official body of the state, emphasize the primacy of Russian law over international norms, legalize a guaranteed minimum pension and family values. However, politics and jurists globally note that the core of this constitutional changes could pave the way for Vladimir Putin to broaden his power and serve a third consecutive term as the president under the new rules. Therefore, it is necessary to analyze, how the foreign and domestic political factors of Russia influence on the constitutional changes and how the original proposals of president V. Putin are reflected in the new constitution. This paper explores on explanations and analyses stances of politics and jurists of Russia and the West, and gives researcher’s own opinion on changes of the amendments to the Constitution of Russia. ОХУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад нөлөөлсөн хүчин зүйлс, Үндсэн хуульд тусгалаа олсон байдал Хураангуй: Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт нь төрийн эрх мэдлийн хуваарилалтад өөрчлөлт оруулах, ерөнхийлөгч болон парламентын эрх мэдлийг нэмэгдүүлэх, ОХУ-ын үндсэн хуулийг олон улсын гэрээ, хэлэлцээрүүдээс дээгүүр тавих, Төрийн Зөвлөлийн статусыг хуульчлах, тэтгэврийг индексжүүлэх, гэр бүлийн үнэт зүйлийг тодорхойлох гэсэн хэд хэдэн чиглэлээр дөч гаруй зүйл заалтыг хамаарч байгаа хэдий ч гол цөм нь одоогийн ерөнхийлөгчийн эрх мэдэл нэмэгдсэн, дахин ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй болсон явдал гэж дэлхий нийт хүлээж аваад байгаа билээ. Иймээс энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт Оросын Холбооны Улсын нийгэм, улс төр, гадаад ба дотоод бодлогын ямар хүчин зүйлсээр хэрхэн нөхцөлдсөнийг шинжлэх, одоогийн ерөнхийлөгчийн анх дэвшүүлсэн анхны санал шинэ Үндсэн хуульд бодитоор хэрхэн тусгалаа олсныг авч үзэхээс гадна, ОХУ-ын улс төр, засаглалын тогтолцоо, хүн ам, нийгмийн харилцаанд тусах нөлөөг Оросын болон барууны улс төр, эрх зүйн чиглэлийн судлаачид хэрхэн тайлбарлаж буйг харьцуулан үзэх, судлаачийн зүгээс дүгнэхийг зорилоо. Түлхүүр үгс: ОХУ, ОХУ-ын Үндсэн хуулийн өөрчлөлт, В.Путин, төрийн эрх мэдэл хуваарилалт, ерөнхийлөгчийн эрх мэдэл, Үндсэн хууль

Keywords