Олон улс судлал (Jul 2018)

Монгол улс, БНСУ-ын худалдааны харилцаа

  • Энхболд И

DOI
https://doi.org/10.5564/jis.v0i1.994

Abstract

Read online

Монгол Улс, БНСУ-ын худалдааны харилцааг судлахдаа юуны өмнө манай улсын худалдааны бодлого, хоёр улсын хоорондын худалдааны талаарх судлагдсан байдал, Монгол Улс, БНСУ-ын худалдааны өнөөгийн байдал болон хоёр улсын худалдааны харилцааны талаар бага зэрэг үнэлэлт дүгнэлт өгөхийг хичээлээ. Өнгөрсөн жилүүдэд Хоёр улсын харилцаа улс төрийн хүрээнд өргөжин тэлсэн боловч эдийн засгийн хүрээнд хангалттай түвшинд хүрсэнгүй. Энэ байдлыг сайжруулах хэд хэдэн аргын нэг нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байх болов уу гэсэн таамаглал гаргаж болох юм. Мөн 27 жилийн турш дурдагдаж буй том хэмжээний хөрөнгө оруулалтыг БНСУ-аас татах нь хоёр улсын эдийн засгийн харилцаанд шинэ алхам болно гэдэгт итгэж байна.

Keywords