Proceedings of the Mongolian Academy of Sciences (May 2017)

Индексийн аргуудыг хөрсний хүнд элементийн бохирдлын үнэлгээнд хэрэглэсэн үр дүнгээс

  • Бямбасүрэн Ц,
  • Хүүхэнхүү Б,
  • В Е Шабанова,
  • Е И Васильева,
  • Очирбат Г,
  • Цэдэнбалжир Ц

DOI
https://doi.org/10.5564/pmas.v57i221.749
Journal volume & issue
Vol. 57, no. 221
pp. 18 – 28

Abstract

Read online

Өнгөн хөрсний 320 гаруй дээжинд Ni, Co, Mn, Cr, Mn, Cd, Zn, Cu ба Pb зэрэг хүнд элементүүдийн нийт агуулгыг атомын цацаргалтын спектроскопийн нуман атомчлалын аргаар нүүрсэн электродын дундуур үлээлгэн атомчлах аргаар тодорхойлсон. Энгийн статистик аргын тоон үзүүлэлтүүдээр өнгөн хөрсөн дэх хүнд элементүүдийн тархалтын төлөв байдлыг тодорхойлсон. Улаанбаатар хотын нийт газар нутгийн өнгөн хөрсөн дэх хүнд элементүүдийн бохирдлын түвшинг бохирдлын индекс (PI) ба нийт бохирдлын индексийн дундаж үзүүлэлт (IPI), хөрсний хүнд элементийн бохирдлын сөрөг нөлөөллийн үнэлгээг нэг элементийн эрсдлийн фактор (Er) ба олон элементийн эрсдлийн факторын (RI) нийт дунджаар, хүнд элементийн хөрсөнд хуримтлагдах эх үүсвэрийн ялгааг баяжилтын фактор гэсэн үзүүлэлтүүдээр үнэллээ. Улаанбаатар хотын газар нутгийн өнгөн хөрс нь хүний буруутай үйл ажиллагааны улмаас Pb, Zn, Cu бохирдсон байна. Cd, Pb, Cu -ийн хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь бусад судлагдсан хүнд элементүүдээс харьцангуй их илэрсэн.

Keywords