Proceedings of the Mongolian Academy of Sciences (Jul 2017)
Ямаан ангалзуур (lagochilus ilicifolius bge.) Ургамлын хлороформын бүлэглэлийн химийн найрлагын судалгаа
Abstract
Ямаан ангалзуур (Lagochilus ilicifolius Bge.) ургамлын газрын дээд хэсгийн хлороформын бүлэглэлээс туйлгүй 52 нэгдлийг хийн хроматографи-масс спектроскопийн (ХХ-МС) аргаар таньж тодорхойлов. Нийт тодорхойлсон бодисын агууламж 92.61% байсан ба түүний дотор ханасан, ханаагүй тосны хүчил, тэдгээрийн эфир 75,58%, эфирүүдээс пальмитины хүчлийн метилийн эфир 44.92% байна. Үүнээс гадна энгийн болон ароматик нүүрс устөрөгчид, монотерпеноид, сесквитерпеноид, стеролууд тодорхойлогдсон болно.
Keywords